Үнэнч харилцагчтай болж, борлуулалтаа өсгө
Харилцагч зөвхөн QR уншуулахад л картаа Apple & Google Wallet-д нэмнэ — биет карт, mobile app хэрэггүй. Оноо, урамшуулал, байршилд суурилсан мэдэгдлээр харилцагчаа идэвхжүүлж, борлуулалтаа өсгө.

- Штамп цуглуулах
- Оноо цуглуулах
- Купон · хямдрал
- Багц · эрхийн бичиг
- Бэлгийн карт
- Гишүүнчлэл · түвшин
- Арга хэмжээний тасалбар
Хэрхэн ажилладаг вэ
Гурван алхам. Кассны ард нэмэлт төхөөрөмж, харилцагчийн утсанд нэмэлт апп хэрэггүй.
QR уншуулна
Салбартаа тавьсан QR постерыг харилцагч утасныхаа камераар уншуулна. Бүртгэлийн маягт богино — нэр, утас.
Wallet-д нэмэгдэнэ
Карт нь шууд Apple Wallet эсвэл Google Wallet руу орно. Апп татахгүй, биет карт хэвлүүлэхгүй.
Ажилтан картыг уншуулж борлуулалт бүртгэнэ
Ажилтан admin апп-аараа харилцагчийн Wallet картыг уншуулахад систем хэн болохыг танина. Бараагаа сонгож борлуулалтыг бүртгэхэд оноо, штамп автоматаар нэмэгдэж, утсан дээрх карт тэр даруй шинэчлэгдэнэ.
Өдөр тутмын ажилд хэрэгтэй бүх зүйл
Урамшуулал, борлуулалт, тайлан — нэг системд.
Штамп эсвэл Оноо
«10 кофе авбал 11 дэх нь үнэгүй» маягийн штамп, эсвэл худалдан авалтын дүнгээс хамаарсан оноо. Бизнестээ тохирсноо сонгоод хэдийд ч солино.
Оноот картБайршлын мэдэгдэл
Харилцагч салбарт ойртоход утасных нь түгжээт дэлгэц дээр картын санамж гарч ирнэ.

Admin апп — карт танина, борлуулалт бүртгэнэ
Ажилтан харилцагчийн картыг уншуулахад хэн болох нь шууд гарна. Бараагаа сонгоод хадгалахад оноо автоматаар олгогдоно. Баркод уншуулж болно.
Бүтээгдэхүүн
Үнэ, өртөг, ашгийн тооцоо нэг дор. CSV-ээр импортлож, экспортлоно.
Маркетинг
Харилцагчид руу и-мэйл кампанит ажил явуулж, Wallet карт руу шууд push зар илгээнэ.
Тайлан
Борлуулалт, карт, харилцагч, оноо — салбараар шүүж хараад CSV-ээр татна.
QR постер
Салбартаа хэвлэж тавихад бэлэн постер. Харилцагч уншуулаад тэр дороо бүртгүүлнэ.
Салбар бүр өөрийн өгөгдлөө хардаг
Олон салбартай бизнест зориулсан эрхийн дөрвөн шат. Ажилтан зөвхөн өөрийн салбарын харилцагч, борлуулалтыг харна. Захирал бүх салбарыг нэг дороос хардаг.
Шинэ салбар нээхэд тохиргоог хуулаад ажилтнаа урих л үлдэнэ.
Багц
Сар бүрийн төлбөр, гэрээгүй. Хэдийд ч цуцлана.
Бүх багц үнэгүй туршилтын хугацаатай. Хүссэн үедээ цуцалж болно.
Өнөөдрөөс эхлэн харилцагчаа татаж, борлуулалтаа өсгөөрэй
Бүртгүүлээд 10 минутын дотор эхний картаа гаргана. Кредит карт шаардахгүй.




